Юу Би Хуульчид

“Шударга, шуурхай үйлчилгээ” үзүүлэх уриатай манай хуульчид нь үйлчлүүлэгч таны хамгийн итгэлтэй, найдвартай түнш байж чадна.

БИДНИЙ ТУХАЙ

Өмгөөллийн “Юу Би Хуульчид” Хязгаарлагдмал Хариуцлагатай нөхөрлөл нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайгаас ганцхан км зайд байршилтай, орчин үеийн шийдэл, тохижилт, менежмент бүхий ‘Pro One’  шинэхэн офист өөрийн эзэмшлийн байранд гадаад, дотоодын иргэд, ААН, байгууллага, хуулийн этгээдэд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

Тус хуульчдын баг нь анх 2003 оноос өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр тус тусдаа мэргэжлийн гараагаа эхлүүлсэн ч,  2013 оны “Хуульчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу нэгдэн, нөхөрлөл байгуулсан хамт олон юм.

Манай хуулийн нөхөрлөлийн гол онцлог нь холбогдох салбартаа танигдсан, хуульчийн мэргэжлээс гадна хүнсний технологич, эмч,  багш, хэл шинжээч, санхүүч гэх мэт давхар мэргэжил эзэмшсэн,  Монгол улсын болон олон улсын хууль эрх зүйн арвин туршлагатай, магистр цолтой хуульчдын багаас бүрддэг. Мэргэжлийн чиглэлээр ОХУ, Сингапур, БНХАУ, БНСУ, Тайвань, Малайз, Япон гэх мэт улсуудад хэлний болон хуулийн мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан болно.

“Шударга, шуурхай үйлчилгээ” үзүүлэх уриатай манай хуульчид нь үйлчлүүлэгч таны хамгийн итгэлтэй, найдвартай түнш байж чадна.

Манай Хуульчид

Мэргэжлийн чиглэлээр ОХУ, Сингапур, БНХАУ, БНСУ, Тайвань, Малайз, Япон гэх мэт улсуудад хэлний болон хуулийн мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан болно.

Үнэгүй зөвлөгөө танд хэрэгтэй юу ?